Ижил хүйстний гэрлэлтийг бүртгэхээс татгалзав

2016 оны 4 сарын 14

 

Хятадын Чанша хотын шүүх ижил хүйстэн хосын гомдлыг хүлээж авахаас татгалзсан хариу өгснөөр тус улсад ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчид анх удаа дуу хоолойгоо нэгтгэжээ.

 

Чанша хотын иргэний бүртгэлийн товчоо ижил хүйстэн хосын гэрлэлтийг бүртгэхээс татгалзсан тул тэд хотын шүүхэд гомдол гаргасан ажээ.

 

Тэдний өмгөөлөгч “Шүүгч энэ хэргийг хүлээж авахгүй байж магадгүй гэдгийг таамаглаж байсан ч ийм хурдан татгалзана гэж бодоогүй. Шүүхийн хариу гартал дор хаяж хэдэн сар болно гэж бодсон” гэжээ. Гэрлэлтийг нь бүртгэхээс татгалзсаныг ижил хүйстэн хос Хятад улсын хуулийн үзэл санаатай харшилсан гэж үзсэн юм.

 

Ижил хүйстний асуудалд эвэртэй туулай үзсэн мэт ханддаг энэ улсад шүүх тэдний гомдлыг хүлээж авахаас татгалзсан нь лесби, гей, бисекс, трансжендер хүмүүсийн хувьд санаа зовох хангалттай шалтгаан юм.

 

Хятадын хуулинд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрдөггүй бөгөөд хууль тогтоогчид уг хуулинд ойрын ирээдүйд өөрчлөлт оруулах бодолгүй байгаа ажээ.

 

Гэрлэлтийг нь бүртгэхээс татгалзахад ижил хүйстэн хос өмгөөлөгчийн хамт Чанша хотын шүүхэд өөрсдийн биеэр очиж гомдол гаргажээ. Тэднийг дэмжихээр 300 гаруй хүн шүүхийн гадна цугласан бөгөөд зарим нь бүр зэргэлдээх мужаас зорьж очсон байжээ.

 

Хэдийгээр гэрлэлтийг нь бүртгэхээс татгалзсан ч ижил хүйстэн хос хүлээн зөвшөөрөгдөх хүртэл боломжтой бүх аргыг хайна гэж ярьсан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна