Владимир Гройсман Украины ерөнхий сайд болох уу?

2016 оны 4 сарын 14

Гройсман, Пётр Порошенко, Арсений Яценюк

 

Киевт удаан хугацаанд улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсний эцэст Украины гол хоёр нам ерөнхий сайдад парламентын спикер Владимир Гройсманыг томилохоор тохиролцоонд хүрчээ. Украины ерөнхийлөгч Пётр Порошенко өнөөдөр /IV.14/ Владимир Гройсманыг ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг  парламентад танилцуулах аж.

 

Украины экс ерөнхий сайд Арсений Яценюк олон улсын валютын сангийн болзолт шинэчлэлтийг явуулж чадаагүй учраас дөрөвдүгээр сарын 10-нд огцорч буйгаа мэдэгдсэн юм. Олон улсын валютын сангаас Украины шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл нийт 17.5 тэрбум ам.долларын тусламжийн зээлийн зарим хэсгийг олгохоо зогсоожээ. Олон улсын зээлдэгч нараас Украины Засгийн газрыг улс төрийн шинэчлэлт хийж, авлигын үгүй хийхийг шаардаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна