Дэлхийн хамгийн урт нислэг 17 цаг үргэлжилдэг

2016 оны 4 сарын 14

 

The Telegraph сонин дэлхийн урт хугацааны нислэгүүдийн чансааг нийтэлжээ. Эхний 10-т нь 13-14,2 мянган км урт замтай 16-17 цагийн нислэгүүд оржээ. “Та нислэгт үнэнээсээ дуртай юу? Тэгвэл энэ 10 нислэгийн нэгийг яагаад сонгож болохгүй гэж?” хэмээн сонин өгүүлэлдээ санал болгосон байв.

 

Хамгийн урт нислэгийн эхний хоёр дээд амжилтыг Emirates компани Boeing-777 онгоцоор хийж байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмиратын Дубайгаас Шинэ Зеландын Окленд болон Панамд хийх нислэг бөгөөд нислэг үргэлжлэх  хугацаа нь 17 цаг 15 минут юм. Энэ хугацаанд онгоц 14200, 13800 км замуудыг туулдаг байна.

 

Жагсаалтын гуравт АНУ-ын Далласын Qantas компанийн Сидней руу хийж байгаа нислэг оров. Нийтдээ 16 цаг 55 минутын дотор Airbus A380 онгоц 13800 орчим  урт замыг туулдаг.

 

Дараа нь Өмнөд Африкийн Йоханнесбургаас АНУ-ын Атлант руу нисдэг Delta Air Lines (Boeing-777, 16:40, 13 600 км) компанийн нислэг, Абу-Дабигаас Лос-Анжелес хүрдэг Etihad Airways (Boeing-777, 16:30, 13 500 км) компанийн нислэг тус тус багтлаа.

 

Дараах нислэг жагсаалтыг цааш үргэлжлүүлж байна:

 

  • Дубай (АНЭ)- Лос-Анжелес (АНУ), Emirates, Airbus A380, 13 400 км, 16:35

  • Жидда (Саудын Араб)- Лос-Анжелес (АНУ), Saudia, Boeing-777, 13 400 км, 16:55

  • Дубай (АНЭ)- Хьюстон (АНУ), Emirates, Airbus A380, 13 100 км, 16:20

  • Абу-Даби (АНЭ)- Сан-Франциско (АНУ), Eithad Airways, Boeing 777, 13 100 км, 16:15

  • Даллас (АНУ)-Гонконг, American Airlines, Boeing 777, 13 100 км, 16:20  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна