“Хамтдаа инээмсэглэе” урлагийн наадам болно

2016 оны 4 сарын 14

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болох гэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа төдийгүй тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хаагдмал болсоор байна. Иймээс эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах, нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий бүтээлч, хүсэл эрмэлзлэл бүхий иргэнийг төлөвшүүлэхэд тус урлагийн наадмын гол зорилго оршиж байна.

“Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадам мэндчилгээ, гоцлол дуу, хамтлаг дуу, уран уншлага, гоцлол хөгжим, гоцлол бүжиг гэсэн төрлөөр зохион байгуулагдана.

ЭХ СУРВАЛЖ: URLAG.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна