Крымийн захирагчийг баривчлах шийдвэр гаргав

2016 оны 4 сарын 14

 

Киев хотын Печорски дүүргийн шүүх ОХУ өөртөө нэгтгэсэн Крымийн захирагч Сергей Аксёновыг баривчлах шийдвэр гаргажээ.

 

Украины Ерөнхий прокурорын газрын албан ёсны вэб сайтад бичсэнээр Крымийн захирагчийг эрх мэдлээ ашиглан Сайд нарын зөвлөлийг хууль бусаар байгуулж, Олон улсын хүүхдийн зуслан “Артек”-ийн өмчлөх эрхийг ОХУ-ын талд хууль бусаар шилжүүлсэн гэжээ.

 

Украины Прокурорын ерөнхий газар Крымийн захирагчийг “Артек” зуслангийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлснээр 242 сая гривна буюу 9.5 сая ам.долларын хохирол улсад учруулсан гэжээ. Украины шүүх Крымийн захирагчийг Артек зуслангийн өмчлөх эрхийг буцаан өгөх ёстой гэж үзсэн байна.

 

2014 онд ОХУ-ын Прокурорын ерөнхий газрын харьяа Крымийн Прокурорын газрын тэргүүн Наталъя Поклонскаяг тус албан тушаалд хууль бусаар суусан гэж эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна