Ширхэг гүзээлзгэнээс 17 төрлийн химийн бодист илэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ширхэг гүзээлзгэнээс 17 төрлийн химийн бодист илэрчээ

 

АНУ-ын EWG буюу Байгаль орчны асуудлаарх ажлын хэсэг байгууллага химийн бодис хамгийн их шингэсэн жимсүүдийг нэрлэжээ. Химийн хортой бодисоор бордсон жимсийг нэрлэхэд бараг бүх төрлийн жимс багтжээ. Тухайлбал, гүзээлзгэнэ, алим, тоор, цоохор майлз, усан үзэм, интоор, бууцай, улаан лооль, амтат чинжүү, үрлэн улаан лооль, өргөст хэмх багтсан байна.

 

Эдгээр жимс, жимсгэнээс авсан дээжийг шинжилж үзэхэд олон төрлийн химийн хорт бодисын агууламж бусад төрлийн жимс, хүнсний ногооноос өндөр гарчээ.

 

Ялангуяа гүзээлзгэнэ, тоор, алимны 98-аас дээш хувьд дор хаяж нэг төрлийн хорт бодис илэрсэн гэнэ. Түүнчлэн төмсөнд химийн хорт бодисын агууламж хүнсний бусад ногоонд агуулагдах хэмжээнээс хавьгүй илүү байгааг тогтоожээ. Хамгийн хачирхалтай нэг ширхэг усан үзэм болон үрлэн улаан лоолинд 15, нэг ширхэг гүзээлзгэнэд 17 төрлийн химийн хорт бодис илэрчээ.

 

Байгаль орчны судалгааны тус байгууллагаас явуулсан шинжилгээгээр химийн хорт бодис хамгийн бага жимс жимсгэнийн тоонд авакадо, эрдэнэ шиш, ханборгоцой, байцаа, ногоон вандуй, сонгино, хэрээ нүдэн, манго, киви, чэс, амтат гуа, бэрсүүт жүрж, цэцэгт байцаа багтсан байна. Энэ дундаас авакадо жимс ямар ч химийн бодис агуулаагүй цорын ганц жимс байсан гэнэ. Жимснээс авсан нэг хувийн дээжинд ямар ч химийн бодис илрээгүй байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж