Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Уг хуулийн төслийг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд зарчмын зөрүүтэй 33, найруулгын 25 санал гарчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Уламжлалт ёс заншлаа бодсон заалтыг авах ёстой. бага байхад хонинд явж байгаад унтчихад хажуу талын алйын хүн шилбүүрдэхэд аав, ээж өмөөрдөггүй байсан. Одоо энэ тохиолдолд гомдол рчиж мэдэхээр байгаа. хэт суурин газрын заалт оруулж ирэх нь сайн зүйл биш гэв.

Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ”Та бидний үе өөр болсон. Ажлын хэсгийг ахлахаас өмнө тань шиг бодолтой байсан. Жил гаруйн хугацаанд ажлын хэсгийг ахалж ажиллахдаа бидний үе өөр болжээ гэдгийг мэдсэн. Одоо уламжлалт зан үйлээр хүмүүжсэн хүн бага болсон, дэлхийн жишигт нийцсэн хэлбэрийг нь аваад явах ёстой. Хуулийн төсөл нь өнөөдрийн нөхцөл байдалд нь нийцсэн, дэлхийн жишигт нийцэж байгаа” гэсэн хариулт өглөө.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж