Наймаалж аквариумаасаа гарч зугатжээ

2016 оны 4 сарын 14

Шинэ Зеландын Үндэсний аквариумаас наймаалж  гарч “зугатсан” санаанд оромгүй явдал гарчээ.

Усан санг цэвэрлэх үеэр таг  ялимгүй онгорхой байсныг ашиглан завсраар нь гулсан гарч, 50 метр урт усны хоолойгоор дамжин захгүй далай руу уусан алга болсон байжээ. Аквариумын ажилтнууд шалан дээр ус асгарсныг хараад тэмтрүүлт амьтан алга болсныг мэдсэн гэнэ. Ажилтнууд наймаалжийг шөнө аквариумын хана руу авирч, онгорхой тагны завсраар гарч, усны хоолойг олсон байх гэж таамаглаж байгаа гэнэ.

Энэ хэрэг одоогоос хэдэн сарын өмнө болсон ч аквариумын менежер болсон явдлын талаар саяхан л ам нээсэн байна. Аквариумын ажилтнуудын баталж буйгаар наймаалж хоригдох дургүй амьтан тул оргохдоо жинхэнэ мастер гэнэ. Ажилтнууд наймаалж зугатсан шалтгааныг аквариумд уйтгарлаж, ганцаардсан байх гэж тайлбарлаж байгаа гэнэ.

Шинэ Зеландын зүүн эргийн арал дээрх уг аквариумын ус зайлуулах хоолой Номхон далай хүрдэг ажээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна