Коби Брайнт 60 оноо авлаа

2016 оны 4 сарын 14

Сагсан бөмбөгийн амьд домог, АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лэйкэрс” багийн тамирчин Коби Брайнт зодог тайлахаа мэдэгдээд байсан. Тэрбээр өнөөдөр сүүлийн тоглолтдоо оролцлоо.

Лэйкэрс “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн аван тоглож, 101:96-гийн  харьцаатай хожлоо. Энэ тоглолтод багийн лидер Коби Брайнт өөрийн гайхалтай тоглолтыг үзүүлж, 60 оноо авсан юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 11.00 цагт эхэлсэн.

37 настай Коби тоглолт эхлэхийн өмнө  Лос Анжелес Лейкерс, их спорт түүний хувьд амьдралынх нь салшгүй хэсэг байсныг дурссан байна.

Филадельфи хотын унаган иргэн Коби "Би багаасаа л  Лейкерс багийн улаан фэн байсан. Хайртай багтаа тоглоно  гэдэг жаахан хөвгүүний  хувьд том мөрөөдөл байв. Мэргэжлийн сагсан бөмбөгийн багт тоглосноос хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд энэ хот ч маш их өөрчлөгдлөө. Энэ бүхэн намайг ч бас их өөрчилсөн байх. Энд би карьераа эхэлсэн. Энэ хотоос өөр хаана би ажлаа дуусгах билээ” гэсэн юм.

Коби Брайнт 1996 оны NBA-гийн драфтын дараа  Чарлотте Хорнетс багт элссэн нь ахлах сургуулиас шууд лигт орсон хэрэг байв. Тэр үед Лос Анжелес Лейкерсын ерөнхийлөгч Жерри Уэст ихэд сонирхож байсан тул түүнийг Влад Дивацаар наймаалцаж авчээ. Коби Лос Анжелес Лейкерст амжилт дагуулж ирсэн гэхэд болно.

  • NBA-ын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан гурван тоглогчийн  нэг
  • NBA-гийн таван удаагийн аварга 2000-2002, 2009-2010
  • Олимпын хоёр удаагийн аварга – 2008,  2012
  • NBA-гийн хоёр удаагийн гоолын аварга 2006, 2007
  • NBA-гийн бүх оддын тоглолтын дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч

Коби Брайнтын сүүлчийн тоглолтыг үзэхээр дэлхийн олон одод “Стэплэс центер”-т цугласан. Тухайлбал реппер Жей-Зи, Снүүп Догг, алдарт сагсан бөмбөгч нэгэн цаг үед Лэйкэрс багт хамтран зүтгэж байсан Шакил Онел, түүний дотны анд алдарт хөлбөмбөгт Девид Бекхемийн том хүү, жүжигчин Энтоны Хопкенс, мөн эхнэр хоёр охин нь ирж түүний сүүлийн тоглолтыг үзлээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна