Дэлгэрдэг гэрэлтүүлэг

2016 оны 4 сарын 14

Израилийн Йерусалим хотын Валлеро талбайд байрлуулсан цэцэг шиг дэлгэрдэг гэрлийн дор явган хүмүүс хичнээн л бол хичнээн цаг зогсч болдог байна. 2014 онд HQ Архитектурын компанийн зохион бүтээсэн гудамжны гэрэлтүүлэг дор хүн очиж зогсох үед цэцэг дэлбээгээ нээж байгаа мэт дэлгэрч, асдаг ажээ. Архитекторууд цэцэг шиг хэлбэртэй гэрэлтүүлгийг хотын хамгийн өнгө үзэмж муутай газарт есөн метрийн зайтай дөрвөн гэрэлтүүлэг байрлуулсан байна. Трамвай ирэх үед дөрвөн гэрэлтүүлэг бүгд зэрэг дэлгэрч, зорчигчдод трамвай ирж байгааг анхааруулсан дохио өгдөг гэнэ.

Энэ нь хотын гэрэлтүүлгийг сайжруулах, өнгө үзэмжийг сайжруулах зорилготой төслийн нэг хэсэг нь цэцэг шиг хэлбэртэй гэрэлтүүлэг ажээ. Зөгнөлийг бодит болгон хэрэгжүүлсэн гэрэлтүүлэг байрлуулсанд хотын иргэд сэтгэл хангалуун байгаагаас гадна жуулчид сонирхож, гэрэлтүүлгийн дор удаан зогсдог гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна