Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-8

2016 оны 4 сарын 11

Аливаа зүйлд нэр гэдэг тун чухал. “Анхаарлын тэмдэг” гэгч доороо цэгтэй босоо зураасаас ихэд цэрвэх болсон нь нэртэй нь холбоотой байж болох юм. Учир нь хүн гэдэг өөнтөгч хойно анхаарах гэдэг үгийг өөрийнх нь гэмд өрөөлөөс өгсөн сануулга гэж өнгөцхөн бодоод холдож зугтдаг байж магадгүй юм.

Уул нь ганц анхааруулах бус баярлан бахдах, уриалан дуудах, ерөөн хүсэх, сэрж сануулах, айн эмээх, цочин сандрах, уурлан хилэгнэх, жигшин дургүйцэх гээд хүний сэтгэлийн тоолшгүй олон хөдөлгөөнийг тодруулах үүрэгтэй.  Жишээлбэл, Охин гүйн гарч, “Манай аав эдгэрсээн!” гэж нүдэндээ нулимстай хашхирав. Энэ нууцыг задруулбал тооцоотой шүү, нөхөр минь! Үнэн, үнэн! Ёстой, баатрууд байна! Манайхаан, бид түрүүлжээ! Сайн сайхны төлөө! Баярлалаа! Аз жаргал хүсье! Энэ өгүүлбэрүүдийг уншихад хөөрч баярласан охин, хөмсгөө зангидсан дарга, авхаалжтай ажилтнаараа бахархсан захирал гээд түмэн төрх нүдний тань өмнүүр хөвөрсөн биз ээ...

Анхаарлын тэмдгээс айлгүй найзалж нөхөрлөцгөөе!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Анхаарлын тэмдгээс айлгүй найзлахын учир” өгүүллийн хэсгээс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна