Гурилын үйлдвэрүүд зогсож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Гурилын үйлдвэрүүд зогсож эхэллээ

Гурилын үйлдвэрүүдийн агуулахад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаанбуудайн нөөц байна. 30 мянган тонн улаанбуудай нь Монгол Улсын гурилын нэг сарын л хэрэглээ юм.

Тиймээс импортын улаанбуудайны квотыг яаралтай олгож, гурил үйлдвэрлэх буудайгаа нөөцлөхгүй бол тавдугаар сар гараад гурилын үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болсныг гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл өнөөдөр мэдэгдлээ. Гурилын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоохоор дотоодын гурилын хэрэглээний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх эрсдэлтэй.

Монгол Улсад том жижиг нийлсэн 80 орчим гурилын үйлдвэр байдгаас өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус”  гэсэн гурван үйлдвэр байна. “Өег гурил”, “Эрдэнэт фүүдс”, “Од групп” гээд бусад жижиг үйлдвэрүүд улаанбуудайгүй болж үйлдвэрлэлээ зогсоожээ.

Монгол Улс өнгөрсөн онд 192 мянга 904 тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнээс гурилын үйлдвэрүүдэд 115 мянган тонныг нь дотооддын гурилын үйлдвэрүүд худалдан авсан байна. Энэ нь гурилын үйлдвэрүүдэд хэрэгцээтэй нийт улаан буудайн 31 хувь нь. Улсын хэмжээнд 255 мянган тонн улаанбуудай буюу 191 мянга 250 тонн гурил дутагдаж эхэлжээ.  Улсын хэмжээнд 145 мянган тонн улаанбуудай импортлох квотын зөвшөөрөл олгосоноос энэ оны гуравдугаар сарын 31 ны өдрөөр 78 мянган тонн улаанбуудай оруулж ирсэн аж.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж