Улаанбаатарт 3 хэм дулаан байна

2016 оны 4 сарын 15

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 2-4 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1 дулаанаас 4 градус хүйтэн, өмнөд хэсгээр 1-6 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 3-8 градус, нутгийн зүүн хэсгээр  6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно.  Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө  3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна