Геометрийг Вавилонд зохиожээ

2016 оны 4 сарын 15

Shutterstock

 

Түүхийн сурах бичгүүдийг шинэчлэх шаардлага гарлаа. Өмнө нь геометрийн шинжлэх ухааныг Эртний Грект анхлан үүссэн гэж байсан билээ. Харин сүүлд хийсэн судалгаагаар  энэ шинжлэх  ухаан Вавилонд  үүссэн нь тогтоогдлоо. Өмнөд Месопотамид геометр яагаад хэрэгтэй байсан тухай  судалгааны өгүүлэл “Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Судалгааг толгойлсон, археологич-одон орны мэргэжилтэн, Берлины Гумбольдтын их сургуулийн Мэтью Оссендрижвер (Mathieu Ossendrijver) 14 жилийн турш Британийн музейгээр орон эртний вавилоны шаантаг бичгийн тэмдгүүдтэй шавар самбруудыг  судлан үзжээ. Эрдэмтэн  хоёр самбарын тааврыг тайлахаар оролдсон байна. Түүнд нь  трапецийн дүрс байгуулах зааврыг өүүлжээ.

 

Эрдэмтний хэлснээр, вавилончуудын дуртай гараг болох Бархасвадьд хандсан  бичлэг самбарт байсан гэнэ. Вавилончууд уг гарагийг үхсэн хүнийг амьдруулдаг гэх өөрсдийн  дээд бурхан Мардуктай адилтган үздэг байжээ.

 

Удалгүй эрдэмтэн,  шавар самбарт  нарны жилийн хөдөлгөөн болох  тэнгэрийн эклиптик хэсэг дэх Бархасвадийн хөдөлгөөний  тооцоог хийсэн байсныг тогтоож чадлаа.  “Шавар самбарууд нь вавилончууд тэнгэрийн биетийн хөдөлгөөн, цаг хугацааг маш орчин үеийн стилиэр тооцон гаргасан байна. Орчин цагийн тоочин эсвэл физикч  ямар хэмжигдэхүүнээр биетийн замыг тоолохыг хэлээд өгнө.  Өмнө нь үүнийг Охфорд, Парист 1350 онд  ойлгосон гэж тооцож ирсэн юм.  Гэтэл үнэн хэрэгтээ түүнийг манай эрний өмнөх 35-50  онуудад вавилончууд хийжээ. Үүнээс гадна, манай эрний өмнөх 1800–1600 онуудад  гарч ирсэн геометрийн дүрсүүдийг  тэр тооцоонд ашиглажээ. Ингэж  “хуучин геометр”-ийг шинэ нөхцөлд ашигласан байжээ  хэмээн судалгааг хийсэн Мэтью Оссендрижвер  хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна