Үндэсний шигшээ багт Зика вирусны талаарх зөвлөмжийг хүргэлээ

2016 оны 4 сарын 15

Нийслэлийн Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спорт анагаах ухааны албаас Үндэсний шигшээ багт Зика вирусны талаарх зөвлөмжийг хүргэж байна.


Зика вирусын үүсэл

Зика вирус анх 1947онд Угандагийн Энтеббе хотын Зика ойд амьдрах сармагчнаас илэрсэн учир Зика гэж нэрлэжээ. Уганда хэлээр Зика гэдэг нь *ургах* гэсэн утгатай. 1954 онд вирус Нигерид хүнээс илэрсэн. Зика вирус хүүхэд эмэгтэйчүүдэд хамгийн их хор нөлөөтэй буюу генетикийн өөрчлөлтөнд оруулах эрсдэл өндөртэй байдаг. Дэлхий дээр 700 гаруй зүйлийн шумуул байдаг. Тэдгээрийн 2 нь энэхүү халдварт вирусыг тараадаг. Хүн энэ вирусыг нүдээрээ хараад ялгах боломжгүй.

Зикагийн халдвар Африкийн орнуудаас хальж 2014оноос Латин Америкийн орнуудад бүртгэгдэх болсон. Мөн онд Бразилд болсон Хөл бөмбөгийн ДАШТний үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчидаар дамжин Бразилд ирсэн гэж таамаглажээ. Одоогоор дэлхийн нийт 32 оронд вирус тархаад байгаа учраас эдгээр улс орнуудад аялал хийхгүй байхыг зөвлөж байна.  

Халдварлах зам

Зика вирус Aedes aegypti гэх төрлийн шумуулаар дамждаг. Түүнчлэн вирус бэлгийн замаар буюу үрийн шингэнээр дамжин халдварладаг байж магадгүй тухай анхааруулж байгаа бөгөөд одоогоор тогтоогдоогүй байна. Түүнчлэн Зика вирусын халдвар эхийн сүү цусаар дамжин халдах магадлал байж болох гэнэ. Тогтоол усанд өндөгөө шахаж үрждэг.

Дэгдэлт

Ирэх он гэхэд 3-4 сая хүн вирусын халдвар авч болзошгүй гэж ДЭМБ тооцоолжээ.

Одоогоор дэлхийн 32 оронд халдвар бүртгэгдээд байна: Барбодос, Ботив, Бразил, Колумб, Мексик, Панам, Тайланд, Малайз, Филиппин, Малдивын арлууд зэрэг болно.

Зика вирусын халдварыг иргэд шумуулаар авч байгаа нь вирус эрчимтэй тархах нөхцөлийг бий болгож байгаа юм. Вирусын дэгдэлт хамгийн өндөртэй улс болох Бразилийн эрүүл мэндийн яамнаас толгой хэт жижигэх гажигтай төрсөн 4000 орчим хүүхдээс 700 тохиолдолд шинжилгээ хийхэд 700 тохиолдолд шинжилгээ хийхэд 270 тохиолдолд нь зика вирусаар халдварласан нь тогтоогдсон байна. Өнгөрсөн 10 дугаар сараас хойш Бразилд 4000 гаруй толгой жижигрэх эмгэгтэй хүүхэд төрсөн байна. Жирэмсэн эхийн хэвлийд буй ураг зика вирусийн улмаас гажигтай болж,жижиг толгойтой хүүхэд төрж байгаа нь тодорхой боловч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хараахан батлагдаагүй учир вирус болон жижиг толгой хоерын хооронд холбоо хамаарал байхгүй гэж ДЭМБаас мэдэгджээ.

Харин тус вирус дэлхий нийтэд тархах магадлала өндөр байгаа тухай эрдэмтэд анхааруулж байна. Зарим улс орон жирэмсэн эмэгтэйчүүдийг вирусийн тохиолдол бүртгэгдсэн орнуудруу зорчихгүй байх болон зорчсон тохиолдолд 1,5-2 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг анхааруулж байна.

Зика вирусын эсрэг вакцин

Одоогоор эмчлэх,түүнээс урьдчилан сэргийлэх тусгай арга зам байхгүй. Эмчлэх урьдчилан сэргийлэх араг замыг олохоор АНУ-ын эрдэмтэд ажиллаж байна. Вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг гарган авах ажлыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд толгойлон Канад Өмнөд Солонгосын эрдэмтэд хамтран явуулж байна. Гэхдээ Зика вирусээс урьдчилан сэргийлэх тарилга гарган авахад 10-аад жил шаардлагатай гэдгийг эрдэмтэд анхааруулжээ.

Монголын зоонозын өвчин судлалын төвийн зөвлөмж:

Зика вирус тараагч AEDES aegypti зүйлийн шумуул нь Монголд байхгүй учраас иргэд тайван байж болох юм. Гэхдээ иргэд өвчний дэгдэлт бүртгэгдсэн Бразил зэрэг Латин Америкийн улсуудад зорчихгүй байх,очих шаардлага гарвал хазуулахаас сэргийлэх хэрэгтэй. Иргэд шумуулаас сэргийлэх тосон түрхлэг хэрэглэх,байр орондоо шумуул оруулахгүй байх,тогтмол ус чийгтэй орчинд шумуул үржих эрсдэлтэй учир тийм газар амьдрахгүй байх зэргээр сэргийлж болохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөлөө. Монгол улсад Aedes,Anopheles,Culex,Culiseta гэсэн зүйлд хамаарагдах 30 зүйл шумуул бүртгэгджээ.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

Зика вирусын халдвар авсан нийт хүний 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг. Шумуулд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа

  • халуурах,/ лихорадка Зика/
  • тууралт гарах,
  • нүдний салст үрэвсэх,
  • булчин үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг
  • үений өвдөлт,үеэр хавдах

Судлаачид Зика вирус микроцефаль буюу толгой хэт жижгэрэх гажиг, саажилт цаашилбал үхэлд хүргэж болзошгүй Гийена Барре хам шинж буюу мэдрэлийн хүнд өвчин,мөн миелит үүсгэж байгааг тогтоогоод байна.

Зика вирус хурдацтай тархаж буйтай холбогдуулан энэ вирусийн талаарх цуу яриа дэлхийн нийтэд эрчимтэй тархаж байна. Өнгөрсөн баасан гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зика вирустай холбоотой дараах мэдээллийг худлаа гэдгийг албан ёсоор мэдэгджээ.

1. Толгой жижигрэх эмгэг нь төрөл бүрийн вакцинаас үүдэлтэй - Жирэмсэн байх үедээ тариулсан ямар ч төрлийн вакцин толгой жижигрэх эмгэгтэй хүүхэд төрөхөд нөлөөлөхгүй.

2. Халдвар дамжуулагч шумуулууд генетикийн өөрчлөлттэй - Шумууланд генетикийн өөрчлөлт илэрсэн тохиол илрээгүй.

3. Устгасан шумуул ч халдвар дамжуулах чадвартай - Бразил Улс шумуулыг устгахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буй бөгөөд устгасан шумуул ямар ч халдвар дамжуулах боломжгүй.

Эмчилгээ

2016 оны 1р сард уг вирусын халдварын үед өвөрмөц эмчилгээ вакцин байхгүйг мэдэгдсэн. Шинж тэмдэг зовиурыг багасгах зорилгоор парацетамол,эсвэл аспирин болон үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийг хэрэглэж болохыг зөвлөсөн.

Оношлогоо

ELISA цусанд иммуноглобулин М тодорхойлно гэхдээ өөр олон вирусын халдваруудын үед бас тодорхойлогддог. Товрууны саармагжуулах урвлын арга нь их өвөрмөц юм. Вирусын РНХ илрүүлэх үндсэн дээр ПГУ-ын шинжилгээ [8] өвчин эхэлснээс хойш 10 хоногийн дотор авсан дээжийг ашиглан хийж болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Уг вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой арга бол тус өвчин тархаж буй улс орнуудруу зорчихгүй байх гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

ДЭМБ-аас гаргасан зөвлөмж:

  • шавьжны эсрэг бодис хэрэглэх
  • урт ханцуйтай хувцас өмсөх
  • хаалга  цонхоо хаах,шавжны эсрэг тор хийх
  • шумуул усанд өндөгөө шахдаг учир цэцэг,загасны усаа тагтай болгохыг зөвлөж байна.
  • Шумууланд хазуулахгүй байх
  • Шумуул үргээгч тос хэрэглэх
  • Ундны усны цэвэр байдалд анхаарах
  • Хамгаалалтгүй тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх

БТСХТөв Спорт анагаах ухааны алба

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна