Владимир Путин дахин гэрлэнэ

2016 оны 4 сарын 15

Владимир Путин Алина Кабаевагийн хамт

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дахин гэрлэх бодолтой гэнэ. Владимир Путин өчигдөр /IV.14/ телевизийн шууд ярилцлагын үеэр хувийн амьдралынхаа талаар ганц асуултад хариулт өгсөн байна.

Гар утсаар холбогдон сонирхсон асуултаа ерөнхийлөгчид тавьдаг шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн орос эмэгтэй “Путиныг дахин гэрлэх үү? гэж асуужээ. Асуултад Путин шууд хариулт өгөхөөс цааргалж, “Оросын ард түмэн түүний хувийн амьдралаас илүү ерөнхийлөгчийн үйл хэрэгт илүү анхаарал хандуулдаг гэдэгт итгэлтэй байна” гэсэн боловч эцэст нь “Магадгүй нэг өдөр би таны сониуч занг амраах байлгүй” хэмээн хариулжээ.

Владимир Путин 2013 онд эхнэр Людмилагаас салснаас хойш түүнийг хувийн амьдралтай холбоотой олон цуурхал дэгдсэн юм. Оросын нэг шар хэвлэлд түүнийг Олимпын гимнастикч Алина Кабаеватай дотно харилцаатай гэж мэдээлж байв. Түүнчлэн Путины холбоотнуудын нэг бизнесмен эд хөрөнгийнхөө эзэмшлийн гэрчилгээг Алина Кабаевагийн эгч болон эмээд нь шилжүүлсэн талаар “Reuters” агентлаг өнгөрсөн сард мэдээлжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна