Нийгмийн даатгалынхан мэдээлэл хийнэ

2016 оны 4 сарын 15

Нийгмийн даатгалын байцаагч нар ёс зүйн алдаа гаргаж, нас барсан хүний нэр барьж тэтгэврийн мөнгө завшсан тухай материал зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан.  Бүр 40 тэрбум төгрөг ийм бусармаг аргаар завшсан гэсэн таагүй мэдээлэл гарсан бөгөөд үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-аас  үгүйсгэж байна. Мэдээлэл түгээсэн сайтын зүгээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олноос хүлцэл өчиж, залруулга гаргасан гэдгийг тайлбарлаж байлаа.

Нийгмийн даатгалын байцаагчтай холбоотой гэх уг хэргийг Аудитын газраас нарийвчлан шалгаж эхлээд байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц хэвлэлийнхэнд албан ёсны тайлбар өгнө гэж НДЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна