Ж.Равдандоржийг батлан даалтад гаргажээ

2016 оны 4 сарын 15

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, саатуулагдсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандорж, МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөө нарыг өчигдөр орой батлан даалтад гаргажээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг  АТГ-аас  авлига авч, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан баривчилж, ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод байсан юм. Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан. Дээрх хоёрыг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчилсан байдаг.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна