Өтгөн хаталт үхэлд хүргэдэг

2016 оны 4 сарын 15

Өдрийн 11.00 цагийн үед очиход “Анжел” эмнэлгийн үүдэнд гурван эмэгтэй, нэг залуу эмчилгээний цагаа хүлээнгээ  утсаараа тоглоод сууж харагдана. Ухаалаг утасны давуу тал нь хаа нэг газар дугаарлах шаардлага гарсан нөхцөлд цаг “ урагшлуулах”-ад хэрэгтэй эд.  Утсаа “маажсан” шигээ тэдний яриаг чагнан суулаа.

Хоёр эмэгтэй нэг нь 40 орчим настай. Харин нөгөө 50 дөхөж яваа болов уу гэмээр. Өндөр туранхай арай залуухан бүсгүйг  нь  Болороо гэдэг аж. “Анжел” эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч  бололтой.  Дугаараа хүлээнгээ тэнд суугаа хүмүүс юу эсийг хуучлах уу, энэ завсар Болороогоос эмчилгээний үр дүнг сонирхон асуув.

- Бүдүүн гэдэсний усан цэвэрлэгээнд хэд дэх удаагаа орж байгаа вэ?

- Өнгөрсөн оны зургадугаар сард анх орж байсан. Одоо улирал тутамд орж байгаа. Бүдүүн гэдсээ цэвэрлүүлсний дараа бие хөнгөрөх шиг л болдог. Өмнө нь өтгөн хаталт ихтэй байсан.

Бид хоёр энэ мэт хоёр үг солих зуур хажуугаас түүний найз Энхцэцэг нэмэрлэв. Тэрбээр, найзынхаа зөвлөснөөр анх удаа энэ эмнэлэгт ирж байгаа гэнэ. Түүний хувьд жингийн илүүдэлтэй, тиймээс турах эмчилгээ хийлгэхээс өмнө бүдүүн гэдсээ цэвэрлүүлэхээр “Анжел”-ыг зорьсон нь энэ аж. Бас л өтгөн хаталттай, таргалалттай болохоор энэ эмчилгээ ашиг тусаа өгнө гэдэгт  итгэж байгаагаа ярив.

Биднийг энд тэндхийн сонин ярингаа дугаараа хүлээх зуур 30 гаруй насны залуу эмчилгээ хийлгүүлээд гарч ирж байна.  Сүүлийн үед эрчүүд эрүүл мэнддээ их анхаарч, бүдүүн гэдэсний усан эмчилгээ их хийлгэдэг болсон гэдгийг Болороо ярьж байна.

Жилийн өмнө Болороо 75 килограмм жинтэй байсан гэнэ. Анх турах гэж бүдүүн гэдэсний цэвэрлэгээнд яваагүй гэдгээ ярив. Түүний найз нь бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн бөгөөд энэ өтгөн хаталтаас болсон гэдэг оношийг анагаах ухаан тавьжээ. Чухам иймээс л Болороо эрүүл мэндээ бодоод энэ эмнэлэгт анх ирж байснаа ярилаа.  Бүдүүн гэдсээ цэвэрлүүлсний дараа Болороо хоолны дэглэм барьжээ. Гэхдээ ямар нэгэн химийн найрлагатай тураах цай, кофе хэрэглээгүй гэнэ.  Одоо 62 кг болтлоо турсан. Биеийн жингээ барихын тулд улиралд нэг удаа бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэж байгаа. Эрүүл мэндээ бодсон ч “Нэг сумаар хоёр туулай буудах” боломжтойг хэлэв. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед шингэж байгаа усны шингэцийг сайжруулж өгдөг гэнэ. Ингэснээр турах процесс илүү хурдан явагддаг аж.  Турах гэж байгаа бол бүдүүн гэдсээ цэвэрлээд дараа нь усаа ууж, хоолныхоо дэглэмийг барих юм бол цэвэрлэхгүй байснаасаа үр дүн илүү хүрдгийг Болороо өөрийнхөө туршлагаасаа хуваалцлаа.

Сүүлийн үед монголчууд химийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсон нь бүдүүн гэдэсний бохирдол үүсгэж, өтгөн хаталттай  болоход хүргэж буйг эмч мэргэжилтнүүд хөндөх болсон. Тиймээс л өтгөн хаталт нь  бүдүүн нарийн гэдэсний хавдар үүсгэх шалтгаан болдог байна.  Бүдүүн гэдсээ усаар цэвэрлэснээр ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэдгийг тус эмнэлгийн эмч Ц.Сэр-Од ярьж байсан. Харин ч ус нь өөхийг задалж өгдөг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед шингэж байгаа усны шингэцийг илүү сайжруулж өгдөг гэнэ.

Өтгөн нь их хатдаг учраас Энхцэцэг өмнө нь японы нэг эм уудаг байснаа хуучлав. Гэсэн ч олигтой эмчилгээ болж чадаагүй гэнэ. Тиймээс “Анжел” эмнэлгийг Болороо санал болгожээ.  Биднийг ийнхүү ярилцах зуур Энхцэцэг “цэвэрлэгээндээ” орж, харин гаднаас дахин хоёр хүн нэмэгдэв. Нэгийг нь Мөнхбаатар гэдэг. Налайхад амьдардаг. Хоёр дахь удаагаа энэ эмчилгээнд орохоор ирж байгаа нь энэ гэнэ.  Шинэ оны өмнөхөн нэг удаа орсон нь биед эерэг нөлөө үзүүлсэн тул хоёр дахь удаагаа орохоор холоос зорин ирсэн бололтой. Мөнхбаатарын дух, нүүрээр өмнө нь тууралт нэлээд гардаг байж. Харин бүдүүн гэдэсний усан эмчилгээнд орсноос тууралт нь алга болсон гэнэ.

Энэ эмчилгээг хийлгэснээр гоо сайханд ч ач холбогдолтой. Мөн ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгахад эергээр нөлөөлдөг аж.

Гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна. Тухайн агшинд таны бүдүүн гэдсэнд хэдий хэмжээний бохирдол байна төдий хэмжээгээрээ гадагшилдаг. Өтгөн хаталттай хүн 1-2 долоо хоногийн зайтай 2-3, өтгөн хаталтгүй хүн гурван сард нэг удаа цэвэрлүүлэхэд л өвчин тусахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний биеийн жин болон хоол хөдөлгөөний дэглэмээс шалтгаалан 2-5 кг өтгөн хүний биед байдаг талаар мэргэжлийн эмч ярилаа.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний дараа 2-3 хоног хоолны дэглэм сахих ёстой. Өөх тосгүй хөнгөн хоол буюу шөлтэй хоол идэх ёстой. Халуун ногоотой, хайрсан, хуурсан тостой хоол идэж, архи болон спиртийн төрлийн ундаа огт хэрэглэж болохгүй. Ус сайн уух ёстой аж. Бүдүүн гэдэс цэвэрлэгдсэн байгаа учраас архи дарс, өөх тостой хурц хоол нь бүдүүн гэдсийг цочроох аюултай учраас 2-3 хоногтоо эдгээрийг хэрэглэхгүй байхыг “Анжел” эмнэлгийн эмч Ц.Сэр-Од зөвлөлөө.

“Анжел” эмнэлэг нь Америк технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж иржээ. Нэг удаагийн ариутгасан хэрэглүүр хэрэглэдэг. Чулуун шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, хэт ягаан туяагаар дамжин шүүгдэж, халдваргүйжүүлсэн 30 литр цэвэршүүлсэн усаар бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэдэг юм байна.

Та бүхэн ч бас бүдүүн гэдсээ цэвэрлүүлэхээр шийдсэн бол “Анжел” эмнэлгийг зориорой. Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон байна лээ шүү. Холбоо барих утас нь 7000-1958, 8982-1958

Ц.НЭМЭХБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна