Монголын шатарчид багийн дүнгээр тэргүүлэв

2016 оны 4 сарын 15

-Өсвөрийн шатарчдын Азийн аваргын блиц, рапид болон сонгодог гэсэн гурван төрлийн тэмцээнээс нийт 126 медальтнууд төрснөөс Монгол Улсын баг тамирчид 54 медалийг хүртсэн амжилтаар тивийн 18 орноос тэргүүлэв-

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт цогцолборт болсон энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд болсон юм.

БНХАУ, Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, БНСУ, Монгол зэрэг 18 улсын 470 гаруй өсвөрийн шилдэг шатарчид 6, 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд блиц (түргэн), рапид (түргэвчилсэн) болон сонгодог төрлүүдэд өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр(2014.04.14) сонгодог төрлийн дүн гарч аваргууд тодорсон. Энэхүү төрөлд Иран улс 4 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол 3 алт, 9 мөнгө, 6 хүрэл, Энэтхэг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар удаах байруудад орлоо. Узбекистан, Вьетнам 2 алт, Киргизстан, Казахстан, БНСУ-ын багаас тус бүр 1 мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын баг тамирчид 2 хүрэл медаль авсан байна.

Энэ удаагийн тэмцээнд 6 хүртэлх насны ангиллыг Монголын шатрын холбооны саналаар оруулсан бөгөөд хөвгүүдээс Узбекистаны Бегмуратов Хумоюн, Монголын Г.Энх-Уянга нар тивийн анхны аварга цолыг хүртлээ.

Өсвөрийн шатарчдын тивийн аваргын үеэр шатрын спортын нэгэн төрөл бодлого бодолтын тэмцээнд 10 орны 10-14 насны 87 бодогч 6 даалгаврыг 90 минутын хугацаанд гүйцэтгэснээс  Узбекистаны Якубоев Нодирбек түрүүлж, Энэтхэгийн Харшавардан, Монголын С.Чингүүн нар мөнгө, хүрэл медалийг авсан юм.

Тэмцээний эхний өдрүүдэд болсон блиц, рапид төрөлд Монголын баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр тивдээ анх удаа тэргүүлсэн.

СОНГОДОГ /Classic/

18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид швейцарь системеер 9 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө 9 өдрийн турш оюун ухаанаа уралдууллаа.

Монголын шатарчдаас:

6 хүртэлх:

Хөвгүүд: Мөнгө - Батбаатарын Ерөөлт

Охид: Алт- Ганцолмонгийн Энх-Уянга

            Хүрэл – Шаравдоржийн Оюунгэрэл

8 нас:

Эрэгтэй – Мөнгө – Эрдэнэбатын Азжаргал

Эмэгтэй – Мөнгө – Даваахүүгийн Өнөрзул

            Хүрэл – Ариунболдын Энэрэл

10 нас:

Эрэгтэй – АЛТ – Лхагважамцын Очирбат

            Мөнгө – Есөнтөмөрийн Төгстөмөр

Эмэгтэй – АЛТ – Даваахүүгийн Мөнхзул

            Мөнгө – Галсандоржийн Энхчимэг

12 нас:

Эрэгтэй – Мөнгө – Дамбасүрэнгийн Батсүрэн

            Хүрэл – Ганзоригийн Амартүвшин

Эмэгтэй – Хүрэл – Болдбаатарын Алтантуяа

14 нас:

Эрэгтэй – Мөнгө - Сугарын Ган-Эрдэнэ  

Эмэгтэй – Мөнгө – Очирхуягын Өлзийхишигжаргал

16 насны эрэгтэй, эмэгтэй төрөлд Монголын баг тамирчдаас медальт байрт ороогүй байна.

18 нас:

Эрэгтэй: Хүрэл – Эрдэнэпүрэвийн Болдоо

Эмэгтэй: Мөнгө – Үүрцайхын Үүрийнтуяа

            Хүрэл – Төрмөнхийн Мөнхзул

Сонгодог төрөлд 18 орны өсвөрийн шатарчдаас 9 орны тамирчид медаль хүртлээ.

1. Иран улс 4 алтан медаль
2. Монгол 3 алт, 9 мөнгө, 6 хүрэл нийт 18 медаль
3. Энэтхэг баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл нийт 8 медаль
4. Узбекистан 2 алт, 1 хүрэл нийт 3 медаль
5. Вьетнам 2 алт, 1 хүрэл нийт 3 медаль
6. Киргизстан 1 мөнгө, 1 хүрэл нийт 2 медаль
7. Казхастан 1 мөнгөн медаль
8. Солонгос 1 мөнгөн медаль
9. Хятад 2 хүрэл медалийг тус тус хүртлээ.

Өсвөрийн шатарчдын Азийн аваргын блиц (түргэн), рапид (түргэвчилсэн) болон сонгодог гэсэн гурван төрлийн тэмцээнээс нийт 126 медальтнууд төрснөөс Монгол Улсын баг тамирчид 54 медалийг хүртсэн амжилтаар тэргүүллээ.

Нийлбэр дүн:

1-р байр: Монгол улс 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл нийт 54 медаль
2. 2-р байр: Энэтхэг улс 8 алт, 9 мөнгө 9 хүрэл нийт 26 медаль
3. 3-р байр: Вьетнам улс 7 алт, 4 мөнгө, 6 хүрэл нийт 17 медаль
4. Иран 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль
5. Узбекистан 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль
6. Казхастан 2 алт, 3 мөнгө нийт 5 медаль
7. Киргизстан 2 мөнгө, 1 хүрэл нийт 3 медаль
8. Солонгос 1 мөнгөн медаль
9. Хятад 2 хүрэл медаль тус тус хүртлээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд ФИДЕ-гийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Азийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Эмиратийн иргэн Ришам Аль Тахр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Эрүүл мэнд, Спортын яамны харъяа Биеийн Тамир, Спортын Хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогтбаяр болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, албаны хүмүүс, баг тамирчид оролцлоо.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна