Нагасаки хотын дарга Б.Обамаг урив

2016 оны 4 сарын 15

 

Японы Нагасаки хотын дарга Томихиса Тауэ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг ирэх тавдугаар сарын их долоогийн уулзалтад ирэхдээ тус хотод айлчлахыг урьсан захидлыг Токиод суугаа Элчин сайд Кэролин Кеннедиг гардуулсан гэнэ.

 

Нагасаки хотын дарга захидалдаа АНУ-ын ерөнхийлөгчөөс цөмийн зэвсгийг халахаар тууштай зорилт тавьж буйгаа өөрийн биеэр ирж таниулахыг хүсчээ. Томихиса Тауэ цөмийн аюул гамшгийг даван туулсан Нагасаки хот ийм аюулд өртсөн сүүлчийн газар  байгаасай гэж хүсчээ.

 

Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 1946 оны наймдугаар сард АНУ-ын хаясан цөмийн бөмбөгөнд өртөж амиа алдсан Хирошима хотын мянга, мянган хохирогчдын дурсгалын цогцолборт очсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ч тэр, АНУ энэ үйлдлийнхээ төлөө япончуудаас уучлалт гуйгаагүй билээ. Гэвч цөмийн гамшигт нэрвэгдсэн хохирогчид болон тэдний үр хүүхдэд АНУ уучлал гуйх нь чухал биш, харин ийм аюул дахин давтагдахгүй гэх баталгааг шаардаж байгаа юм.

 

Барак Обамаг Нагасаки хотод урьсан захидлыг Токиод суугаа АНУ-ын Элчин сайд Кэролин Кеннеди хүлээн авч, ерөнхийлөгчид уламжлахаа амлажээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна