Х.Ермек нарын хар тамхины хэргийг шүүлээ

2016 оны 4 сарын 15

Хоёр жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэрэгт холбогдсон. Уг хэргийг хуулийн байгууллагынхан шалгаад 2015 оны 4-р сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Ермект 11 жил 6 сар баривчлах ял, Б.Явуухуланд 10 жил 6 сар хорих ял, Э.Агарт 6 сар баривчлах ял, И.Гомбо-Очирт 6 сар баривчлах ял, Б.Энхболдод 6 сар баривчлах ял, Э.Уянгад 6 сар баривчлах ял оногдуулсан.

Тэд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн учир давж заалдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин Давж заалдах шатны шүүх хэргийг шүүж үзээд Э.Уянга, Б.Гомбо-Очир, Б.Энхболд нарийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт 10 жил 1 сар хорих ял оноосон байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна