Музейгээс алдагдсан үнэт эдлэлүүдийг олжээ

2016 оны 4 сарын 15

 

Италийн мөрдөгчид 2013 онд музейгээс алдагдсан хосгүй үнэт эдлэлүүдийг илрүүлжээ. Зохион байгуулалттай дээрмийн хэргийн ард Оросын чинээлэг эмэгтэй байсан гэнэ.

 

Археологийн малтлагын үеэр олдсон 19-р зууны үед холбогдох ховор, үнэтэй алт, эрдэнэсийг дээрэмчид Ром дах Вилл Жулиа нэртэй музейгээс хулгайлсан ажээ.

 

Урлагийн музейгээс алдагдсан нийт 27 үнэт эдлэлийн 23- ыг мөрдөгчид олж авсан бөгөөд музейн алтан санд шилжүүлэн өгчээ.

 

Мөрдөгчид хулгайд алдагдсан гурван сая еврогийн үнэ бүхий хосгүй үнэтэй археологийн үнэт олдворыг хоёр этгээд үнэт эдлэлийн наймаачинд худалдах санал тавьсан тухай сэжүүрээр гэмт этгээдүүдийг барьсан гэнэ.

 

Хулгайг зохион байгуулсан гэмт хэргийн бүлгийн толгойлогч үнэт эдлэлүүдийг Санк-Петрбург руу гаргахаар төлөвлөж байжээ. Гэмт этгээдийг баривчлах үед түүний цүнхэнд эртний үнэт эдлэлүүдийн каталоги, гар утсан дээр нь музейн шилэн хоргонд тавьсан үзмэрүүдийн зураг байжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна