Хариуцлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив

2016 оны 4 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 87.9 хувь нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэнээр унасан төсөл бослоо.

Ингэснээр уг төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хийх үүрэг хүлээж байгаа юм.

Хуулийн төслөөр санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг дэмжихгүй гэх шийдвэр гаргадаг ямар хариуцлагагүй юм бэ. Би Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж байна. Энэ хуулийг оруулж ирнэ, батална гэдэг Ерөнхийлөгчийн хэлдгээр ажлын 50 хувь. Ер нь УИХ-д байхгүй орон зайнууд их байна. Төлөвшсөн олон жил явсан нам Монголд хэрэгтэй, Ардын нам, Ардчилсан нам хоёр хэрэгтэй. Гэрээр бол хоёр багана нь. Попуудтай хариуцлага тооцож болдоггүй. Хэлж байгаа үг нь ард түмэнд хэрэгтэй юм шиг сонсогддог боловч, түүнээс нь үүдээд ард түмний амьдрал унасан байдаг.

Монгол Улс одоо 70 сая төгрөгийн өрөнд унасан байна. Тухайн хариуцлага алдсан намаар нь төлүүлэх ёстой. Энэ заалтыг Хариуцлагын хуулиар оруулж ирэх ёстой. Нөгөө хүн нь явдаг, нам нь үлддэг. Нам дээр нь хариуцлага тооцож, ард түмэнд олон жил төлөвшсөн намууд ингэдэг юм байна гэдгийг харуулах ёстой. Энийг Ерөнхийлөгч орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхээ байсан. Ялангуяа нэг сайд томилогдоод очдог, олон хүнийг халдаг. Шүүхийн шинэчлэл явсны дараа шүүх шударга ажиллаж байгаа. Дөрөв таван жилийн өмнө шүүгч авлигад автагдаад гэж ярьдаг байсан бол одоо больсон байна.

Одоо Хадгаламж зээлийн хоршооны хохирол гээд энийг таслан зогсоосон, хохирлыг барагдуулдаг юмыг дагалдуулж оруулж ирэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зохицуулалтыг гүйцэд хийх ёстой, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг нэг мөр болгож оруулж ирэх. Монголчууд бид нийтээрээ хүнд сорилтыг туулж гарна. Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Шилэн дансны гүйлгээг цаашдаа Улстөрийн намын тухай хуулийг цэгцлэх ёстой.

Гадны хөрөнгө оруулалтыг унагаасан, өр зээлэнд оруулсан, өндөр байсан нүүрсний үнийг буулгасан хүн нь сууж л байна, ингээд яриад байвал байна. Цаад зорилго нь парламент дэг журмыг авч гарах асуудлыг хийх ёстой. Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна. Шүүхийн шинэтгэлийн асуудал бүдэрч байна. Шүүхийн шийдвэрээр ажилд оронгуут буцаагаад халдаг. Хохирсон цалинг нь татварын төлөгчдийн мөнгөөр төлж эхэлж байгаа. Орон нутагт шүүхийн шийдвэр хэрэгжихээ байсан. Тэнд ямар нэг хуулийн цоорхой байна. энэний цаана хуулийн завхрал явж байна.

Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна