“Севилья” шөвгийн дөрөвт үлдлээ

2016 оны 4 сарын 15

Европа лигийн түүхэнд хоёр ч удаа дараалан түрүүлж чадсан “Севилья” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Атлетик Бильбао”-тай тулж, торгуулын цохилтоор буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээд үлдэж байгаа. 2014, 2015 оны улиралд дараалж түрүүлж Испанийн клуб энэ удаад ч гэсэн финалдах боломжтой юм.

Тоглолтын 57 дахь минутад зочдоос Адурис гоолдсон. Харин 59 дэх минутад Гамейро хариуг нь барьсан. Гэвч 80 дахь минутад Рауль Гарсия нэгийг нэмж, “Атлетик” хоёр тоглолтын нийлбэр дүнг тэнцүүлсэн юм. Учир нь эхний тоглолтод “Атлетик” клубын талбайд болоход “Севилья” 1:2-оор хожсон. Тиймээс хоёр тоглолтын нийлбэр дүн 3:3 болсон. Айлын талбайн гоол ч тэнцүү болсон билээ.

Ингэснээр торгуулын цохилтоор асуудлыг шийдэхээр болсон. Торгуулын цохилтыг “Севилья”-гийн таван тоглогч алдаа мадаггүй гүйцэтгэсэн бол “Атлетик” клубээс нэг нь алдсан. Ингэснээр “Севилья” 5:4-өөр өрсөлдөгчөө хожиж, шөвгийн дөрөвт үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна