Халх голын чөлөөт бүс үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэв

2016 оны 4 сарын 15

Сэтгүүлч:
Дорнод

УИХ-ын 75-р тогтоол буюу “Халх гол хорио цээрийн технологийн чөлөөт бүс” байгуулах тогтоолыг 2015 оны 07-р сарын 09-ний өдөр баталсан. Үүнийг эсэргүүцэн иргэд нэлээд байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар тус тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэж хуульч өмгөөлөгч Г.Батбаяр үзэж байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ “Хилийн бүсээс 500 метрээс дотогш, нутгийн гүн рүү хорио цээрийн чөлөөт бүс байгуулах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Тиймээс сонгууль дөхөж байгаа учраас УИХ-ын гишүүд хорио цээрийн дэглэм бүхий онцгой бүс байгуулах асуудал буруу гэдэгтэй санал нэгдэж, УИХ-ын чуулганаар дэмжлэг авна гэж найдаж байна” гэсэн юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна