1072 хувьцааны арилжаа эхлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Эрдэнэс Тавантолгой ба 1072 ширхэг хувьцаа

1072 хувьцааны арилжаа эхлээгүй гэв

Сүүлийн үед үнэт цаасны зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны дансыг иргэдэд нээж, өргөдлийг хүлээн авснаар хувьцааг эргэлтэд оруулж бэлэн мөнгө болгож байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/ болон Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

МҮЦАЭХ –ны нарийн бичгийн дарга Ц.Хуяг “Энэ асуудалтай холбоотой байгууллагуудтай мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагуудтай уулзаж, иргэдэд нааштайгаар шийдэхийг ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш унасан үед 1072 хувьцааг арилжаалах нь цаг үеийн хувьд тохиромжгүй гэж үзэж байгаа” гэв.

Өнөөдрийн байдлаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаанаас 2.475.201 иргэдийн 2 тэрбум 550 сая хувьцаа хадгалагдаж байна. Нийт 553 аж ахуй нэгжид 8.4 сая ширхэг хувьцаа бий. Үлдсэн хувьцаа төрийн мэдэлд бүртгэлтэй ажээ.

1072 ширхэг хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон аль нэг хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй  арилжаалах эсэх нь төр засгаас хамаарах асуудал тул энэ талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байв. Мөн иргэд бэлэн мөнгө авна гэхээсээ илүү хувьцааныхаа дансыг нээлгэчхээд тухайн үнэт цаасны компаниараа дамжуулж хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдээллийг авах хэрэгтэйг зөвлөлөө. Харин иргэд хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа 60 гаруй компанийн аль ч хувьцааг худалдаалах, арилжаалах боломжтой гэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн  хувьцааг бүртгэхдээ УБЕГ-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрын хүний хөгжил сангаас хишиг хувь хүртсэн иргэдийн мэдээллийг үндэслэн иргэдийн хувьцааны бүртгэлийг хийсэн тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн мэргэжилтэн ярилаа.

Харин иргэдийн зүгээс 1072 ширхэг хувьцаа яагаад 1063 болсон талаар сонирхдог. Энэ нь Засгийн газрын 201 дугаар тогтоолын дагуу 2014 онд эрүүл мэндийн даатгал хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний 1072 ширхэг хувьцааг сая төгрөгтэй дүйцүүлж, эрүүл мэндийн даатгалын 8070 төгрөгийг 9 ширхэг хувьцаа тооцож хассан байна.

А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж