УИХ-ын үдээс хойших чуулган эхэллээ

2016 оны 4 сарын 15

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Яг одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн тухай асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээлэл хийсний дараа гишүүд асуулга тавина.

Үдээс өмнөх УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Г.Уянга болон бусад гишүүд Улаан бурхан өвчний талаар асуулга тавих санал гаргасан тул Шадар сайд Ц.Оюунбаатар энэ өвчний талаар мэдээлэл хийхээр болсон. Тэрээр Ерөнхий сайдын дараа мэдээлэл хийх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өрийн удирдлагын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Сангийн яам Засгийн газрын өрийн тайланг жил бүр гаргадаг. Энэхүү тайлан нь ил тод байдаг төдийгүй Сангийн яам, Монголбанкны цахим хуудсанд байршуулдаг болно” гээд мэдээллээ үргэлжлүүлж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна