Улаанбурхан өвчнөөс сэргийлье

2016 оны 4 сарын 15

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын  улиралд өвчлөл ихэсдэг бөгөөд өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгддэг. Вакцины үр дүнд 90 хувийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана.

Халдварлах зам: Улаан бурхны үүсгэгч нь амьсгалын замаар зарим үед нүдний салстаар халдварлагддаг.

Өвчний нууц хугацаа : 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног  урт нь 21-28 хоног хүртэл уртсаж  болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг.  Энэ үед 38-40  С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой  болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна.

Үүнд:

1. Ринит: Хамар битүүрэх, найтаах хамраас усархаг  нус гоожих   сүүлдээ ногоон нус гарна

2. Коньюктивит: Нүдний салст бүрхүүл улайх гэрэлд гялбах, нулимс гоожих, нуухтах зовхи хавагнах

3. Ларенгит: Хоолой сөөх ,ойр ойрхон хуурай ханиалгах, Салстын тууралтын хам шинж гарна
Завьж уруулын дотор талд шар будааны хэмжээтэй жижиг шаргал өнгийн толбон тууралт гардаг . / Бельский филотов,Копликгийн хам шинж / Б. Германы толбо гүйлсэн булчирхайн хажуу зөөлөн тагнай залгиурын арын  хананд цайвар өнгийн өнгөр тогтоно ,В.Петены тууралт зөөлөн тагнайд жижиг цусан харвалт үүснэ,тууралтын үе 3-4 хоног улайх үрэвслийн үеийн бүх шинжүүд улам тодорно , Эхний өдөр чихний араас эхлэн нүүр хүзүүгээр том толбот гүвдрүү тууралт гарна , 2 дахь өдөр цээж нуруу ,3 дахь өдөр мөчүүдээр нийтдээ 3 хоног дамжин үечилсэн тууралт гардаг. Тууралтын онцлог тод улаан өнгөтэй том толбо, гүвдрүү барсгар хэвийн өнгөтэй арьсны суурин дээр дарахад арилдаг хоорондоо, нийлэх хандлагатай.

Нөсөөжилтийн  үе: 5-7 хоногоос эхлэн  14-24 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд  нянгийн гаралтай халдвар хавсарвал өвчин хүндэрдэг.

Хүндрэлийн  үед: тууралт цусархаг шинжтэй болох татах ухаан алдах хамраас цус гоожих шинжүүд илэрч болно. 

Эдгэрэлтийн үе : Эмнэл зүйн бүх шинжүүд  арилна.

Эмчилгээ : Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хөнгөн хэлбэрийн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Улаанбурхан өвчин хүнд явцтай хүндэрсэн, эсвэл хоёр нас нас хүрээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт эмчлэх шаардлагатай тууралтын үе дуустал хэвтрийн дэглэм сахиулах илчлэг хоол өгнө, Агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийнэ.
Вирусын  эсрэг эмчилгээ Гроприносин 500мг 50-70 мг /кг 7-14 хоног уулгана.
Витамин С –г хоногт 400-500 мг хэрэглэх  Витамин А –г 12 сартай хүүхдүүдэд 200,000 ед 6-12 настайд  100,000 ед 6 сартайд 50,000 ед Насанд хүрэгсдэд 400,000 ед  хүртэл өгнө. А витаминыг заавал өрхийн эмчийн хяналтанд өгнө.

Сэргийлэлт : Өвчтөнийг  эрт тусгаарлана. Зөвхөн  чийгтэй цэвэрлэгээ хийнэ, агааржуулалт хийнэ, ингэхдээ жирэмсэн эмэгтэйн ойр байсныг тодруулна,Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтад  хамруулна,Вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна. 
 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна