Улаанбурхнаар 59 хүүхэд энджээ

2016 оны 4 сарын 15

Жингийн дутагдалтай тураалд орсон, цус багадалттай, рахит, диатезтай болоод төрөлхийн дархлаа сул, уруул тагнай сэтэрхий, эвэрхийтэй, унаж татдаг зэрэг суурь өвчтэй хүүхдүүд улаанбурхны дэгдэлтийг дийлэлгүй нас барсаар буйг эмч нар мэдээллээ. 2016 он гарсаар нийт улаанбурхан  өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас барсан хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд  байжээ. Мөн улаанбурхны халдвараа даалгүй эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, хавсарсан өвчтэй байсныг ХӨСҮТ-өөс тайлбарлалаа. Одоогоор тус төвд улаанбурхны оноштойгоор хэвтэн эмчилгээ хийлгэж буй 700 гаруй хүн байна. Харин улаанбурхны халдвар нь хүндэрсэн 22 хүүхэд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, үүнээс хоёр нь зохиомол амьсгалын аппарт зүүжээ. БНХАУ-аас гаралтай улаанбурхны халдвар Монгол Улсад өнгөрсөн оны өдий үеэс эргэн дэгдэж, одоог хүртэл намжихгүй орчлонтой танилцаад удаагүй нялхаст халтай байна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна