Татварын сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлав

2016 оны 4 сарын 15

“Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж Гааль, татварын ерөнхий газраас орон даяар “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг зарлажээ. Энэхүү уралдаан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хаяглагдсан байна. Уралдаан дөрөвдүгээр сарын 14-27-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх юм. Ирээдүйн  татвар төлөгчид болох хүүхдүүдийн татварын  боловсролыг дээшлүүлж, зохиомжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой уг уралдаанд  А4 хэмжээтэй, 3-аас илүүгүй хуудсанд  багтаасан, монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн зохион бичлэгийг хүлээн авах ажээ.  

Уралдаанд өгөх зохион бичлэг нь татварын мөн чанар, ач холбогдол,  улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, гааль, татварын үйлчилгээний давуу талыг   илэрхийлсэн байхаас гадна татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн,  татвараар бий болсон баялгийг сурталчилсан агуулгатай байхыг шаардах ажээ. Уралдааны дүнг тавдугаар сарын 2-ны өдөр танилцуулах бөгөөд дараах шагнал урамшуулал хүлээж байгаа юм байна.  

                      1-р байр .Өргөмжлөл, мөнгөн шагнал  /200 000 төг/ 

                      2-р байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал  /150 000 төг/

                      3-р байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал  /100 000 төг/ 

              Тусгайбайр: Тав. Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/ 

 Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна