Спортын анагаах ухааны албанд эм эмнэлгийн материал гардууллаа

2016 оны 4 сарын 15

БТСХТийн зарласан тендерт шалгарсан “Моносфармтрейд” ХХК нь гэрээний дагуу эм, эмнэлгийн хэрэгслээ нийлүүлж эхлээд байна. Энэ гэрээний дагуу Герман улсын Мюллер брендийн спортын эмчийн цүнх, чемодан, үүргэвч,  кинеслогийн болон тейп боолтууд, тейп боолтны зөөлөвч, халуун хүйтэн жин, жингийн бэхэлгээ, үений боолтууд зэрэг 60 гаран нэр төрлийн бүтээгдхүүнийг нийлүүлж хүлээлгэн өглөө. Энэ бүтээгдхүүнүүд нь тамирчдын бэртэл гэмтлийг эмчлэх, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг бөгөөд дэлхийн нэртэй тамирчид хэрэглэдэг брендийн бүтээгдхүүн юм. БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан Спортын анагаах ухааны албаны эмч илээч, мэргэжилтнүүдэд ажлын багаж хэрэгслийг нь хүлээлгэн өгч Рио -2016 зуны Олимпт оролцох багш дасгалжуулагч, тамирчид, бэлтгэл хангагч нарт спортын эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхийг хүслээ.

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна