Хөлбөмбөгийн дүрэмд өөрчлөлт оруулжээ

2016 оны 4 сарын 15

Дэлхийн топ спортын нэгэн төрөл болох хөлбөмбөгийн тоглолтын дүрэмд өөрчлөлт оржээ.Энэ тухай мэдээлэл  Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад  нийтлэгдсэн байна. Хуучин дүрэмд заасан давхар шийтгэл ноогдуулах дүрмийг өөрчилж, аль нэг багийн тоглогч гоол оруулахад эсрэг талын тамирчин саад хориг хийх үед  талбайн шүүгч торгуулийн цохилт хийлгэх эрхийг олгодог байсныг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл цаашид торгуулийн цохилт хийхгүй, саад хориг тавьсан тамирчинг шар хуудсаар торгохоор болж байна. Мөн шүүгч тодорхой тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн эсрэг ёс зүйгүй авир гаргасан тамирчинг талбайд гаргахгүй байх эрхтэй болж байна. Гарааны бүрэлдэхүүнд тухайн тамирчны нэр орсон ч гэсэн түүнийг сэлгээнд суулгахаар тогтож байгаа юм байна. Харин талбайн шүүгчийг  болон өрсөлдөгч багийнхнаа хэл амаар доромжилсон нөхцөлд торгуулийн  цохилт хийх эрхийг нөгөө талд олгохоор болжээ. 2016/17 оны улиралаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх тоглолтын энэ дүрмийн дагуу тоглолтын бус нөхцөл байдалд өрсөлдөгчөө мөргөсөн бол мөн л шууд тоглотоос хасах дүрмийг оруулж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна