ХААН Банк “Нярайн тасаг2” төслийг санхүүжүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Нярайн тасаг2” төслийг санхүүжүүлэхээр боллоо

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банкнаас Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагийг тохижуулах “Нярайн тасаг2” төслийг санхүүжүүлэхээр болсон таатай мэдээг дуулгаж байна.  

Өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд Твиттерийн хэсэг залуус нэгдэж, “Нярайн тасаг” төслийг амжилттай өрнүүлэн олон хувь хүн, байгууллагын чин сэтгэлийн хандиваар санхүүжилт босгон ХӨСҮТ-ийн нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагийн тохижуулан хүлээлгэн өгсөн билээ.   

Тэгвэл тус аяны үргэлжлэл “Нярайн тасаг2” төсөлийг ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас бүрэн санхүүжүүлэх юм.

ХААН Банк Сангаас нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсний нэг нь “Хавдрын эсрэг үндэсний аян” билээ.  Тус  аян энэ жил 6 дахь жилдээ үргэлжлэх бөгөөд 4-р сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгаас эхэлнэ.  Энэ жилийн хувьд хавдрын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог 8 аймагт хүрч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж