НҮБ гэр цэцэрлэг, сургууль бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

НҮБ гэр цэцэрлэг, сургууль бэлэглэв

НҮБ-ын Хүүхдийн сангаас 180 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гэр, тоглоом, тавилгаас бүрдсэн иж бүрэн 20 гэр цэцэрлэг, мөн тооны гэр сургууль бэлэглэж байгаагаа БСШУAЯ-нд хүлээлгэн өглөө. Энэ удаагийн тусламжийг зудад нэрвэгдсэн Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод, Сүхбаатар зэрэг 10 аймгийн 19 сум, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Багануур дүүргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд зориулах юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар 2003 онд 70 гэр цэцэрлэг байгуулсан бөгөөд өдгөө жилд 2500-3000 хүүхэд гэр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж