Цахилгаан дамжуулах шугаманд гэмтэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Цахилгаан дамжуулах шугаманд гэмтэл гарчээ

Өнгөрсөн шөнө нутгийн төв хэсгээр болон Улаанбаатар хотын орчимд дуу цахилгаантай усархаг бороо орсны улмаас нийслэлийн хэмжээнд зургаан цахилгаан дамжуулах шугам сүлжээний хамгаалалтад гэмтэл гарчээ. Баянзүрх дүүрэг буюу Цагдаагийн академи, Эрдэнэтолгой орчимд, тус дүүргийн 2, 5 дугаар хороо, Дамбадаржаа, Салхитын чиглэлд ойролцоогоор 10 мянга гаруй хэрэглэгч тодорхой хугацаанд цахилгаанаар тасалдсан байна. Шугаманд гэмтэл гарсан даруйд “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” компанийн ажилтнууд шуурхай ажилласны дүнд 10:00 цагт хэвийн ажиллагаанд оруулсан байна. Одоогоор Баянзүрх дүүргийн 2, 5 дугаар хорооны цахилгаан дамжуулах шугаманд гарсан гэмтлийг олж, тогтоогоод засварлаж байна гэж тус компанийн инженер Г.Мөнхболд мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж