Тавантолгойн ажлын хэсгийнхэн японы төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ажлын хэсгийнхэн японы төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн одоо төрд байгаа лицензийг хэвээр нь хадгалан, хөрөнгө оруулагчидтай зөвхөн олборлолтынхоо хэмжээгээр төлбөрөө төлөх, оператор компани маягаар ажиллуулах чиглэл өгсөн. Мөн ордын ашиглалтын талаар ирэх хаврын чуулганд танилцуулах хугацаатай үүрэг өгсөн. Иймээс өмнө тус ордод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа илэрхийлж, тендерийн эхний шалгаруулалтад тэнцсэн 11 консорциумын төлөөлөгчидтэй энэ гуравдугаар сарын эхнээс уулзаж, Засгийн газрын чиглэлийг танилцуулж байгаа талаар мэдээлсэн. Тавантолгойн орд газрын ашиглалтыг түргэвчлүүлэх яамд, агентлагийн хамтарсан ажлын хэсгийнхэнтэй Японы “Сожиц” болон “Сумимото”-гийн хамтарсан консорциумын төлөөлөгчид өчигдөр уулзсан байна. Ерөнхийдөө бараг бүх оролцогчид ийнхүү ажлын хэсгийнхэнтэй уулзаад дуусч байгаа гэж эх сурвалж хэллээ. Одоогоор тэдэнд зөвхөн Засгийн газрын барьж байгаа чиглэлийг л танилцуулж байгаа. Харин оролцогчид ямар нэгэн байр суурь илэрхийлж, тендерт оролцох сонирхлоо илэрхийлээгүй байгаа гэнэ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж