Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Шинэ аварга төрлөө

Мэргэжилийн гольфчдын Америкын холбооны аварга шалгаруулах тэмцээн буюу PGA Championship тэмцээн Нэгдсэн улсын Висконсин мужид өндөрлөлөө.Тэмцээний эхний өдрүүдэд цаг агаар гольф тоглоход тохиромжгүй манантай байсан бол 92 дахь удаагийн PGA Championship тэмцээний сүүлийн өдөр тэнгэр цэлмэсэн юм.Өчигдөр болсон цохилтуудын дараа ерөнхийдөө PGA Championship тэмцээнд шинэ аварга мэндлэх магадлал тун өндөр болоод байсан бол сүүлийн өдөр энэ бүхэн амьдрал дээр биелэлээ олж Мартин Кеймар, Бубба Уатсон нар плей-оффд өрсөлдсөн байна.2 гольфчин ижил амжилт болох -11 пар цуглуулснаар тэмцээнийг өндөрлөсөн учир плей-оффд хэн нь мэйжор ангилалын улиралын сүүлийн цомыг хүртэх эсэхээ шийдсэн юм.Нэмэлт нүхнүүдэд Германы Мартин Кэймар гайхалтай байлаа.Эхний нүхэнд 3-н футээс бриджэ хийн пле-оффыг эхлүүлсэн бол,  227 фут үргэлжилсэн 10 дахь нүхэнд 17 футээс бриджэ хийн давуу байдалтай болсон юм.Сүүлийн 18 дахь нүхэнд богие хийснээр Бубба Уатсоноос мэйжор ангилалын цомыг 1 сая 350 мянган долларын хамт булаан авчээ.Анхаарлын төвд байсан Тайгер Вүүдс мөн л хангалтгүй тоглож 28-рт тэмцээнийг өндөрлөсөн ч тэрээр Дэлхийн чансааг тэргүүлсэн үлдлээ.Муу амжилттай тоглож байгаа ч тэрээр сүүлийн 217 долоо хоног Дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд карьертаа 613 долоо хоног Дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж