Цагаан ордны ойролцоо гал гарав

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Цагаан ордны ойролцоо гал гарав

Цагаан ордон. Фото ©AP

Вашингтон хотноо Цагаан ордны ойролцоох газар доорх трансформаторын бүхээгт гал гарч тэр хавийн хоёр зочид буудлын хүмүүсийг яаралтай нүүлгэсэн гэж Associated Press мэдээлэв.

Колумбийн тойргийн Галын алба ба эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх албаны төлөөлөгч Пит Пиринджерын (Pete Piringer) хэлснээр гал 14-ний өдрийн оройн 19 цагийн үеэр гарсан байна. W ба Willards буудлын үйлчлүүлэгч, ажилтнуудыг нүүлгэж 75 гал сөнөөгч ажиллаж түймрийг унтраасан байна. Гал гарсан шалтгаан шалтгаан тодорхойгүй.

Наймдугаар сарын 12-нд бас нэг ийм гал хотын өөр дүүрэгт гарсан байлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж