Конгрессменүүд Обамаг шүүмжилж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Конгрессменүүд Обамаг шүүмжилж эхлэв

Америкийн улстөрчид террорын улмаас нурсан ихэр цамхгийн Ground Zero гэж нэрлэгдсэн бууринд лалын сүм бариулах санааг дэмжсэн Барак Обамаг шүүмжилж байна.
Техас мужийн бүгд найрамдагч конгрессмен Жон Корнин ням гаригт Fox News-ийн шоуд оролцохдоо  “Обама улс орныхоо бодит байдлаас тасарсан” гээд сонгогчид үүнийг нь ирэх Конгрессийн сонгуулиар харуулж өгнө гэсэн дүгнэлт хийлээ.
Лалын сүмийг 3000 америкчууд амиа алдсан газар бариулах нь түүнд болон бусад америкчуудад ухаалаг бишээр харагдаж байна. Энэ сэдэв сонгуулийн сурталчилгаанд чухал гэж тэр онцолжээ.
Ерөнхийлөгчийн байр суурь нь сургаал унших мөртлөө өөрсдийг нь сонсдоггүйг ойлгосон ард түмний уурыг хүргэв гэж Корнин шүүмжилжээ.
Корниныг нам нэгтэн Огайо мужийн конгрессмен Жон Бехнер дэмжээд Ground Zero талбайд лалын сүм бариулах нь шашны чөлөөт байдлын асуудал биш амь үрэгдэгсэд ба тэдний хамаатан саданыг хүндэтгэхгүй байгаа хэрэг гэж хэлсэн байна. Хэн нэг юу хийх нь түүний эрх боловч тэр нь зөв гэсэн үг биш юм хэмээн Бехнер сануулав. Лалынхан дуртай газраа сүмээ барьж болох авч эрүүл ухаан ба амь үрэгдэгсдийн дурсгал нь түүнийг хийлгэх ёсгүйг конгрессмен мэдэгдлээ.
Үүний өмнө амарч байхдаа Обама өөрийн хэлснийг тайлбарлажээ. Тэрээр үнэн хэрэгтээ Ground Zero талбайд лалынхан сүмээ барих эрхтэйг хэлсэн боловч түүнийг “сайн” санаа гэж хэлээгүй хэмээн ерөнхийлөгч сэтгүүлч нарт хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж