Нийслэлд мөндөр буулаа

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Нийслэлд мөндөр буулаа

Нийслэлд өнөөдөр өглөөний 07:00 цагийн орчимд 4-5 минутын хугацаанд усархаг бороо орж, мөндөр буулаа. Энэ үеэр зарим газраар тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны орчимд 0.3-1.2 мм диаметр бүхий мөндөр буусан гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр Улаанбаатар хотод түр зуурын бороо орох ба өдөртөө сэрүүсч, 13-15 градус дулаан байх ажээ. Харин маргааш Улаанбаатар хот орчмоор их хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх бөгөөд  хүчтэй салхитай  байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Цаг уурчдын мэдээлснээр энэ сарын 20-ноос цаг агаарын байдал дулаарах төлөвтэй байна.





Д.Долгор.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж