Ширүүн борооны үеэр гэр нуржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Ширүүн борооны үеэр гэр нуржээ

Нийслэлд өчигдөр орой 19.00 цагийн үед орсон дуу цахилгаантай, хүчтэй салхитай түр зуурын борооны улмаас  Нийслэлийн Онцгой байдлын газарт зарим айлын гэр нурж, усанд автсан гэх дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна. Түр зуурын борооны дараа тус газарт үер, устай холбоотой нийт 13 дуудлага иржээ. Тухайлбал, хүчтэй салхи, дуу цахилгаантай түр зуурын бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтийн Түүхий эдийн агуулахын орчимд 4 гэр, мөн 23 дугаар хорооны  Хангайн 67 дугаар гудамжны 20 тоотод 2 гэр, тус дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 9 дүгээр гудамжны 222 тоотод 2 гэр салхинд нурсан дуудлагыг Нийслэлийн онцголй байдлын газарт ирүүлжээ.
Сонгинохайрохан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад А.Дугардоржоор ахлуулсан онцгой байдлын холбогдлох хүмүүс яг одоо нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Хужирбулангийн 1 дүгээр гудамжны 27, 28, 1436, 1447, Хүлэмжийн 30 тоотод бороо орсны улмаас уулын ус хашаа, гэр, амбаарт орж ирсэн гэсэн дуудлагын  дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар газар дээр нь очиход уг газар нь хотгор, нам доор газар байсан бөгөөд уулын ус орж ирснээс ус тогтсон байдалтай байжээ. Одоогийн байдлаар Хүлэмжийн 30 тоот оршин суудаг 1 айлыг нүүлгэх шаардлагатай байгаа бөгөөд холбогдох хорооных нь албан тушаалтанд уламжлаад байна.  Дээрх айлууд нь бүгд газрын зөвшөөрөлтэй айлууд бөгөөд нам дор газар учраас ийнхүү усанд автжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж