Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жин Тао, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Пратиба Дэвисингх Патил, Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхийлөгч Асиф Али Зардари  нарт эмгэнэлийн захидал явууллаа. Энэхүү захидалд: “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганьсу муж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсад  болсон үерийн улмаас олон хүний амь нас эрсдэн, эд хөрөнгийн ихээхэн хохирол учирсанд монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшигт нэрвэгдэж амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, ойр дотныхонд ньбидний эмгэнэл, гашуудлыг уламжилж өгнө үү.Танай  ард түмэн энэхүү гамшгийн хор уршгийг богино хугацаанд даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж