МУГЖ С.Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучинтай шинэ амьдралаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

МУГЖ С.Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучинтай шинэ амьдралаа эхлүүллээ

С.Жавхлан гэж нүдээрээ инээсэн дууч хүүг зохиолын дуунд живж байсан ард
түмэн алган дээрэ бөмбөрүүлж угтсан. Оюутны ширээнээс өндийгөөд удаагүй
байсан түүнд нутгийн зөвлөл нь байр, машин бэлэглэж, төр гавьяат цолоо
хүртээж амьдралыг нь ногоон гэрлээр цогцлоож өгсөн нь хэтрүүлэггүй
үнэн. Насаараа гавьяат мөрөөдөөд бурхны оронд одсон олон урлагийнхны
гунигт хувь заяаг мэдэх монголчууд С.Жавхлангийн азтайд гэхдээ
гайхаагүй. Удаа ч үгүй л эрхи ороож, алгаа хавсрах болсон түүнийг
амархаан аавын цээж болохыг ч шүүмжлээгүй. Явсаар монголчуудад зөв
амьдрах лекц уншиж их мэдэмхийрэх болсон “Зохиолын дууны ханхүү” нэг л
өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон.

Ингээд бодохоор эрх хүүхэд шиг зоргоороо түүнийг гэсэн ард олны
хайр хүндлэл үнэхээр багадаагүй. Мань эрийн хувийн амьдрал “Торгоны
зам” компаний захирлын охинтой гэрлэж аав болсноор өрнөж, салалтаар
дуусч дахин эхлээд удаагүй байна. Хаа очиж “Төөрсөөр төрөлдөө” гэгчээр
С.Жавхлан зовлон жаргал ойролцоо урлагийн бүсгүйг сонгож, хамтдаа
амьдраад чамгүй удаж буй. Бүсгүй нь бол “Шуранхай” гэх ардын этник
чиглэлээр дуулдаг дуучин Эрдэнэчимэг. Уг нь бол Шуранхай гэж хамтлаг
байхгүй. Өнгөрсөн хавар гурвуул нийлж “Шуранхай” нэртэй тоглолт хийж
циркт үзэгч гайгүй цуглуулсан гурван бүсгүйн нэг. Тэрхэн үедээ
өөрсдийгөө “Ардын дууны Киви” гэж сурталчлаад авсан адтайг нь манайхан
доогтойхон хүлээж авсан. Ямартаа ч хамгийн царайлаг, нуруулаг,
“Дундговийн мисс” хүртэл болоод амжсан Эркатай нь “Зохиолын дууны
ханхүү” дотносон, уран бүтээлд нь хүртэл дэмтэй эрч хүч өгч байгаа аж.
Бие дааж эрчтэй уран бүтээл хийх болсон залуу дуучны ард УГЖ С.Жавхаа
байгаа гэх хардлага тараад буй.

Эхнэр хүүхдээсээ тусдаа амьдраад чамгүй удаж байгаа С.Жавхланд
дуучин бүсгүй ихэд халамжтай төдийгүй түүнтэй хамт амьдраад “Эр хүнийг
биширдэг болсноо” ч сэтгэл догдлон ярьж явна. Дуулсан дуунууд шигээ эр
хүн байж чадаагүй С.Жавхлан эхнэр охиныхоо өмнө ямар үүрэг хүлээж
чаддаг эсэхийг мэдэхгүй ч шинэхэн амрагтаа туйлын эелдэг зөөлөн бөгөөд
Солонгост байдгаа зориулж гоёж гоодоод ирсэн тухай нь дотныхон нь ам
хуурайгүй байна. Зөв амьдрах аргыг ард түмэндээ зөвлөөд байдаг УГЖ
С.Жавхлангийн хувийн амьдрал одоо л төвхнөх бололтой. “Ард түмнийхээ
хайрыг даана. Адарсүрэн шиг архинд орохгүй” гэж цор цорхийн олны
өхөөрдлийг төрүүлж байсан оюутан хүү эрийн цээнд хүрч, эхнэр солиод
амжив. Сонгуульд өвдөг шороодсоноос хойш олны нүднээс ангид, амар жимэр
байх болсон УГЖ маань шинэхэн амьдралаа эхлүүлээд завгүй явна.
 
"Монголын нэг өдөр" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж