Малчдад нөхөн төлбөр олгоно

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Малчдад нөхөн төлбөр олгоно

Малаа даатгуулсан малчдад “НЭГ ТЭРБУМ НАЙМАН ЗУУН САЯ” төгрөгний нөхөн төлбөр олгохоор боллоо

Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Дэлхийн банк, Монгол улсын засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ” 2005 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн.
Малын индексжүүлсэн даатгал нь сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго тогтоож хорогдол түүнээс давсан тохиолдолд бүх даатгуулагчдад хохирлыг барагдуулах арилжааны шинжтэй даатгалын шинэ хэлбэр юм. Тус даатгалын эрсдэлд зудын хүндрэл, төрөл бүрийн малын өвчин, гэнэтийн аюул, малын хулгай, чононд бариулах, мал сураггүй алга болох зэрэг малын бүхий л төрлийн хорогдол ордог
Малын даатгалын энэхүү шинэ хэлбэрийг дэлхийд анх удаа Монгол улсын 9 аймагт хэрэгжүүлж байна. 2006 оноос Баянхонгор, Увс, Хэнтий аймагт туршилтын журмаар хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч 2009 онд Сүхбаатар, 2010 онд Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгуудыг нэмж хамруулан, 2012 он гэхэд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр төслийн хамт олон ажиллаж байна.
Монгол Даатгал ХХК-ийн хувьд 2005 оноос хойш төслийн борлуулагч компаниар 5 дахь жилдээ шалгаран амжилттай ажиллаж байна.
2009 онд малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт нэг тэрбум найман зуун сая төгрөг олгох болсны “ЗУРГААН ЗУУН ХОРИН ХОЁР САЯ” төгрөгийг Монгол Даатгал ХХК дөрвөн аймгийн  48 сумын малчдад ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.
Дээрх аймгийн малчид нөхөн төлбөрийн дэлгэрнгүй мэдээллийг http://www.mongoldaatgal.mn/?p=810 энд дарж авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж