Галын зургаан дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Галын зургаан дуудлага иржээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн зургаан дуудлагатай байсан бөгөөөд Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 18, 26, 28,  34 дүгээр ангиуд ажиллажээ.  
Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дотор 10,000 вольтын цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг унтраасан байна.
-Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хандгайтын 16 дугаар гудамжинд  иргэн Ч-гын 3х4 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дотор тал, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хамт шатаж байсныг унтраажээ.
-Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын задгайд иргэн Б-гийн 6х7 метрийн хэмжээтэй мансардан байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтийн задгайд иргэн Б-гийн таван ханатай гэр бүрэн, “Зил-130” загварын ачааны тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хоёр дугуй шатаж байсныг тус тус унтраажээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн ажилчдийн байранд айлын хаалга шатаж байсныг иргэд унтраасан байжээ. Харин уг айлд 50 орчим насны эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай нас барсан байсныг олж хөдөлгөөнт эргүүлийнхэнд хүлээлгэн өгсөн байна.

П.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж