Милос Красич Ювентусын төлөө

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Милос Красич Ювентусын төлөө

Италийн мэдээлийн агентлагууд Ювентус Турин клуб Оросын ЦСКА Москва багийн Серби хагас хамгаалагч Милос Красичийг багтаа элсүүлсэн тухай мэдээлж байна.Тэдний үзэж байгаагаар “Хуучин ноёд” Оросын армийн төв клубт 19 сая доллар төлж Серби тоглогчийг өөрийн болгожээ.Мөн Милос Красич Турин хотноо ирэх таван жилийг үдэх болосн байна.Мөн өнөөдөр Ювентусын шинэ цэрэг эмчийн хяналтанд орох юм байна.Сербийн шигшээ багийн гарааны тоглогч тэрээр Оросын армийн төв клубын хамтаар Оросын лигт 2 удаа түрүүлснээс гадна 2005оны Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд түрүүлж байлаа.Энэ зун Турины клубыг Данийн хагас хамгаалагч Данэ Кристиан Поулсэн орхиж Энфильдыг, Португалийн Тиаго багаа орхиж  Атлетико Мадридад тоглох болсон тул Ювентуст хагас хамгаалагч хэрэгтэй болоод байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж