Гадаадын хөрөнгө оруулалт 5,3 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулалт 5,3 дахин өсчээ

Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилд 126,1 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17,6 хувиар сайжирсан үзүүлэлт юм байна. Дээрх хугацаанд урсгал тэнцлийн алдагдал хоёр хувиар өсч, 155,9 сая ам.доллар байжээ. Үүнд гадаад худалдааны алдагдал 86,9 хувиар буурч, урсгал шилжүүлэг 11,8 хувиар өссөн боловч орлогын дансны алдагдал 112,2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн хөрөнгө санхүүгийн тэнцэл 466 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 3,4 дахин өссөн гэсэн мэдээллийг Монголбанкнаас өглөө. Энэ жилийн эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 5,3 дахин нэмэгдэн, 598,3 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 60 хувиар, экспорт 67 хувиар, импорт 54 хувиар тус тус өсч, гадаад худалдааны алдагдал 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч манай улсын эдийн засаг, үйлдвэрлэл улирлын нөлөөлөл ихтэй тул оны сүүлийн хагаст ноолуурын экспорт буурч,  түлш шатахуун, өргөн хэрэглээний барааны импорт өсөх хандлагатай байгаа ажээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж