2013 он гэхэд мал сүргээ бүрэн даатгуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

2013 он гэхэд мал сүргээ бүрэн даатгуулна

Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2005 оноос эхлэн Малын индексжүүлсэн даатгал төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. 2006 онд Баянхонгор, Увс, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч, улмаар  2009-2010 онд  Сүхбаатар, Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгуудыг нэмж хамруулжээ. Цаашид Дэлхийн банкнаас  2011 онд дараагийн зургаан аймаг, 2012 онд үлдсэн  аймгуудыг төсөлд хамруулж гурван жилмйн дараа гэхэд бүх аймаг, орон нутагт мал сүргийн индексжүүлсэн даатгалын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Малын индексжүүлсэн даатгал нь сумын хэмжээнд хорогдсон нийт малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолон босго тогтоож,  хорогдол тухайн хэмжээнээс давсан  тохиолдолд малаа даатгуулсан бүх малчдын хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгодог. Энэхүү даатгалын эрсдэлд зудын хүндрэл, төрөл бүрийн малын өвчин, байгалийн гэнэтийн аюул гамшиг, малын хулгай, чононд бариулах, мал сураггүй алга болох зэрэг малын бүхий л төрлийн хорогдол оржээ. 2009 онд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдын нөхөн төлбөрт нийт нэг тэрбум 800 сая төгрөгийг  дөрвөн аймгийн  48 сумын малчдад ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж