Хүчирхийлснийг нотлох баримтыг өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хүчирхийлснийг нотлох баримтыг өгнө гэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбаттай холбоотой ноцтой мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цацсан өмгөөлөгч С.Ганчимэгт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болно. Тэрбээр тухайн үед сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж амны хаалт шил зүүж өөрийнхөө нэрийг нууцлан “Э.Амарбат намайг хүниндсэн мөн зодож танхайрсан” гэсэн мэдээллийг өгч байсан. Гэвч уг хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж үзээд үндэслэлгүй гэж үзсэн. Мөн нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Сүхчулуун, мөрдөн байцаах албаны байцаагч Н.Гэрэлбадрахын шийдвэрийг хянаж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175.1-ийг үндэслэн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг.Харин эл шийдвэрийг С.Ганчимэг эсэргүүцэн нийслэлийн Прокурор Ш.Сүхбаатарт өргөдөл гаргасан юм. Учир нь тэрбээр Э.Амарбатын урсан гэх цамц болон бусад эд зүйлийг баримтаар өгсөн учир эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байсан. Харин одоо тэрбээр өнөөдөр болох шүүх хуралд Э.Амарбатын хүчирхийлснийг нотлох бас нэгэн баримтыг шүүх бүрэдэхүүнд өгнө гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгөөд байгаа юм.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж